НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН "ГҮН ГАЛУУТАЙ" ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

З.Болормаа

Сургуулийн захирал

Абта, Боловсрол судлалын магистр

Мэндчилгээ

Манай цахим хуудсанд зочилж байгаа та бүхэнд  “Гүн галуутай” цогцолбор сургуулийн нийт хамт олны өмнөөс зочилж буй өдрийн тань мэндийг хүргэе.

“Гүн галуутай”  цогцолбор сургууль нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 464 тоот захирамж, Дүүргийн засаг даргын 2010 оны А/373 тоот захирамжаар үүсгэн байгууллагдсан 2013, 2017 оны дүүргийн тэргүүний байгууллагаар шалгарч байсан.

1280 хүүхдийн хүчин чадалтай ч одоо 2200 гаруй сурагчидтай, 62 бүлэг хичээллэдэг, анги дүүргэлт дунджаар  32-48 хүүхэдтэй, 143 багш ажилтантай.  Манай багш ажилтны 72,4% нь мэргэжлийн зэрэгтэй  бөгөөд зөвлөх зэрэгтэй багш-2, тэргүүлэх зэрэгтэй багш-17 ажиллаж байна.

Тус цогцолбор сургууль хүүхдэд ээлтэй сургалтын таатай орчин бүрдүүлж,  эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэн  тогтвортой хөгжлийн  үзэл баримтлалыг сургалтын үйл ажиллагаа хөтөлбөрт тусган хэрэгжүүлж “Эко цогцолбор” сургууль болохын төлөө ажиллаж байна.

 Манай сургуульд итгэж, хүүхдээ хөтлөн ирдэг эцэг эхчүүд, иргэд та бүхэндээ  болон  багш сурагчиддаа  номын цагаан буян дэлгэрч , амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлье!

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хүүхэд бүрийг хөгжүүлэгч чадварлаг хамт олонтой цахим сургууль байна.

АЛСЫН ХАРАА

Мөрөөдлөө биелүүлэх итгэлтэй, бүтээлч, эрүүл, ёс суртахуунтай иргэн төлөвшүүлнэ.

Хүүхэд бүр

ЭРҮҮЛ:

1. Харилцаа

2. Бие бялдар

3. Орчин

ЁС СУРТАХУУНТАЙ:

1.Бусдыг хүндэтгэн харьцдаг /мэндлэх,талархах, эелдэгээр татгалзах /

2. Цаг баримталдаг

3. Өв соёлоо эрхэмлэдэг

БҮТЭЭЛЧ:

1. Шинийг эрэлхийлж хийдэг

2. Сурч мэдсэнээ хийж үр дүнгээ хуваалцдаг

МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭХ ИТГЭЛТЭЙ:

1. Өөрийгөө ялдаг / зорилготой төлөвлөгөөтэй/

2. Өөрийгөө зөв илэрхийлдэг

БИДНИЙ УРИА:

Бид бол "эко" Бидний зорилго "нэгэн зүгт" ногоон дэлхийн төлөө бид бүгд "хамтдаа"

БАГА БОЛОВСРОЛД

Бие даах эерэг дадалд суралцсан хүүхэд

СУУРЬ БОЛОВСРОЛД

Өв соёлоо эрхэмлэсэн хүүхэд

БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛД

Мөрөөдөл зорилготой бүтээлч хүүхэд

Мэдээ мэдээлэл

МАНАЙ ХАМТ ОЛОН