Энэ жил УАШТ-д түрүүлсэн тамирчдыг ДАШТ-д зодоглуулах эрх олгосон билээ. Эмэгтэйчүүдийн 53 кг-д Баянхонгор аймгийн харьяат, “Женко” клубийн бөх М.Пүрэвтунгалаг түрүүлж, дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрх анх удаа авсан. Гэтэл Монголын чөлөөт бөхийн холбооноос түүний биед хатиг гарсан, бэлтгэл дутуу гэх шалтгаанаар ДАШТ-д барилдуулахгүй оронд нь гавьяат тамирчин Э.Сумъяаг оролцуулах шийдвэр гаргасан талаар М.Пүрэвтунгалаг болон түүний гэр бүлийнхэн эсэргүүцэж олон нийтэд мэдээлэл хийсэн.
Тэгвэл хоёр тал хэд хэдэн удаа уулзаж, зөвлөлдсөний эцэст ДАШТ-нд гавьяат тамирчин Э.Сумъяаг оролцуулахаар болсон талаараа өнөөдөр мэдээллээ. Цаашид Монголын чөлөөт бөхийн холбоо бөхчүүдийнхээ эрүүл мэнд болон ёсзүйн асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.