You are currently viewing Ковид-19 | Зөвлөгөө, мэдээлэл өгдөг эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж байна

Ковид-19 | Зөвлөгөө, мэдээлэл өгдөг эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж байна

Коронавируст халдвараас сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл авах иргэдэд шуурхай хариу өгөх 119 тусгай дугаарыг ЭМЯ-ны санаачлагаар 24 цагаар ажиллуулж байгаа. Тусгай дугаар дээр гурван ээлжээр жижүүрлэн ажиллаж байгаа эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд НЭМҮТ-ийн эрдэмтдийн багаас цуврал сургалт зохион байгуулж эхэллээ.

Өнөөдөр буюу гуравдугаар  сарын 26-нд II багийн гишүүдэд НЭМҮТ-ийн ТЗШУА-ны дарга Р.Даваадорж, ОЭМА-ны дарга Б.Сувд, БТИА-ны дарга Б.Ичинхорлоо, ЭМДӨУСА-ны ЭША Б.Өлзиймөнх нар холбогдох сэдвээр хичээл орлоо.

Хуваарийн дагуу I, III багийг мөн сургалтад хамруулах юм байна.