БНХАУ болон дэлхийн бусад улс оронд шинэ коронавирүсийн тархалт эрс нэмэгдэгдэж байгаатай холбогдуулан уг халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор боловсрол сургалтын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар эцэг эхчүүдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
- Хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарал хандуулах
- Бага насны хүүхдээ харгалзах хүнгүй орхихгүй байх
- Гал гарахаас сэргийлж ахуйн хүрээнд цахилгааны аюулгүй байдлыг хангах, цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах, хэрэглээгүй үедээ салгаж байх, шүдэнз, асаагуур гэх мэт эд зүйлсийг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах
- Унаж, бэртэхээс сэргийлж цонх тагны аюулгүй байдлыг хангах, цонхонд хаалт хязгаарлалт хийх
- Угаалга цэвэрлэгээний бодисууд, эрвээхэй болон шавж, мэрэгчийн хор, эм, витамин, уксус, цуу зэрэг химийн бодисыг хүүхэд хүрэхээргүй газар хадгалах
- Халуун ус халаалтын системийн аюулгүй байдлыг хангахад анхаарах
- Шаардлагатай тохиолдолд хүүхдийн тусламжийн 108, онцгой байдлын 105 утсанд хандах талаар хүүхэддээ зөвлөх
- Хоол хүнснээс шалтгаалсан эрдэлээс сэргийлэх зорилгоор гэртээ хоол хүнсний бүтээгдэхүүнийг зохих хэмд хадгалах, тасалгааний хэмд удаан хадгалсан хоол хүнсийг хэрэглэхгүй байх, болгосон, түүхий хүнсийг тусад нь хадгалах, хоол хүнсийг гүйцэд чанаж хэрэглэх